Dark Light
Нийгэм | 2021-09-24

Голын усанд живсэн иргэн олдоогүй тул эрэн хайх ажиллагааг зогсоов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Булган аймаг, Орхон сум. Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газар 2021.08.31-ний өдөр “Орхон" голын усанд суусан автомашинаа ган татлагаар холбох, голын уснаас татан гаргах гэж ус руу орсон 1 хүн живсэн тухай дуудлагыг 2021.09.02-ны өдрийн 20:25 цагт аймгийн Онцгой байдлын алба хаагчид хүлээн авсан байна.

Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Гал түймэртэй унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчид 2021.09.23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сум Халиун багийн “Уушгийн гарам” гэдэг газраас зүүн зүгт “Зүйлийн гол" гэдэг газар хүртэл 20 км-т завиар урсаж, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж, эрлийн ажиллагааг зогсоожээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10