Эрдэнэт хотын “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлтэд зориулсан Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан Эрдэнэт хотын “CUMO ARENA”-д маргааш буюу 11 дүгээр сарын 14-ний өдрийн 14:00 цагт зохион байгуулагдана.
Тус барилдаанд урилгаар
- Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат,
- Аварга Х.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Н.Санжаадамба нар оролцоно.
Мөн
- Монгол Улсын Дархан аварга Н.Батсуурь,
- Улсын Аварга П.Бүрэнтөгс, О.Хангай,
- Улсын Арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж, Б.Бат-Өлзий, Ц.Бямба-Отгон, Э.Батмагнай,
- Улсын Гарди М.Лхагвагэрэл,
- Улсын Заан Д.Анар, Б.Батмөнх, С.Сүхбат, Д.Алтанцоож, Л.Энхсаруул
- Улсын Харцага Э.Даш О.Мөнх-Эрдэнэ, Б.Зоригтбаатар тэргүүтэй хүчит 128 бөх уран мэхээ уралдуулан барилдана.
АДМИН






Спорт



