Dark Light
Улс төр | 2026-11-13

П.БАТЧИМЭГ: ЗАСГИЙН ГАЗРААС ХАРИУЛТ НЭХСЭН ОЛОН АСУУЛТ ҮЛДЭЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өргөн барьсан 2027 оны Төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар эцэслэн баталлаа. Төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Батчимэг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр:
"УИХ-ын өнөөдрийн чуулганаар 2027 оны улсын төсвийг 39.2 их наяд төгрөгийн орлого, 41.5 их наяд төгрөгийн зарлагатайгаар эцэслэн баталлаа. Хэлэлцүүлгийн үеэр олон гишүүд төсвийн зарлагыг 10 их наядаар хэтрүүлэн батлах гэж байгаад шүүмжлэлтэй хандаж, байр сууриа илэрхийлсэн ч эцсийн дүнд олонхын саналаар батлагдлаа.
Төсвийн үрэлгэн зардлыг танаж, үр ашиг муутай хөрөнгө оруулалтыг хасаж, төсвийг алдагдалгүй батлуулах нь Засгийн газрын нэн тэргүүний бодлого байх учиртай. Гэвч энэ зарчмыг алдагдуулж ийнхүү батлагдсан төсвийн дараа Засгийн газраас хариулт нэхсэн олон асуулт үлдэж байна. Үүнд:
  1. Ирэх жил инфляцыг хэрхэн барьж тогтоох вэ? Үүний дотор хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг яаж тогтворжуулах вэ?
  2. 10 их наядаар хэтэрсэн төсвийн зарлага төсөвт ямар хүндрэл авчрах вэ?
  3. Гадаад, дотоод өрийн хэмжээгээр Монгол Улс хаана явна вэ?
  4. 41.5 их наядаар хэмжигдэх энэ их мөнгө, энэ том төсөв 2027 онд Монгол Улсын нэг иргэний амьдралд өчүүхэн ч болов нэмэр тус болж чадах уу?
Төсөв хүндэрч, төр данхайж, хувийн хэвшлийг шахсан, хумьсан, төрийн эрх мэдэлд хэт эрдэж бярдах нь иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийг улам сөхрүүлэх, гарцгүй болгох арга гэхээс өөр үг алга даа..." гэлээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08