Dark Light
Нийгэм | 2021-10-31

Өлзийт сум дэд бүтцэд холбогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Баянхонгор аймагт ажиллаж байна. Тус аймгийн Өлзийт суманд "Иргэдийн оролцоотой-Шинэ сум" төсөл амжилттай хэрэгжиж нээлтээ хийж байна. Шинэ сум төслийн хүрээнд усан сан,  хоногт 50м3 ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж, цахилгаан дулааны шугам хоолой зэрэг дэд бүтцийн асуудлуудыг шийджээ. Ингэснээрээ сургууль, цэцэрлэг дотуур байр болон бусад төрийн үйлчилгээний байгууллагууд дэд бүтэцтэй холбогдож, мөн гэр хорооллын 14 өрх  бүрэн дэд бүтэцтэй болж 8 өрх дулаантай холбогдоод байна. Төслийн хүрээнд гадна дулаан шугам 0.8 км, бохир усны 2.1км, гадна усны 1.5  км СИП кабель 0.9км гээд нийт 3 тэрбум 995 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв хяналт хийж хүлээлгэн өглөө.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10