Dark Light
Нийгэм | 2026-11-13

ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛӨӨС СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image
Фото зургийг | zogii.mn collage

Энэ сэрэмжлүүлэгт дурсанаар “террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх” гэмт хэрэг хорих ял шийтгэдгийг анхааруулжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

2026.11.13

Улаанбаатар хот

Сүүлийн үед нисэх буудал. агаарын хөлөг, эрүүл мэнд, боловсролын байгууллага зэрэг олон нийтийн газар "ТЭСРЭХ БӨМБӨГ БАЙРЛУУЛСАН" гэх дуудлага. мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулан, олон нийтийг айдаст автуулах боллоо.

Терроризмтой тэмцэх зөвлөл болон түүний бүрэлдэхүүн байгууллагууд тухай бүр зохих хариу арга хэмжээг авч, хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн этгээдүүдийг олж тогтоон. холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.1 дүгээр зүйлд заасан "ТЕРРОРИСТ ҮЙЛДЛИЙН ТАЛААР ЗОРИУД ХУДАЛ МЭДЭЭЛЭХ" гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг тул энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх. террорист үйлдлийн талаар худал мэдээлэхгүй байх. өөрийн үзэл бодол. байр суурийг олон нийтийн сүлжээ, мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх, хэвлэн нийтлэхдээ террорист үйл ажиллагаанд олон нийтийг уриалах. түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгахгүй байхыг иргэд. олон нийтэд сэрэмжлүүлж байна.

ТЕРРОРИЗМТОЙ тэмцэх зөвлөл


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08