Dark Light
Нийгэм | 2021-10-31

Зуунмод-Манзушир авто замын зорчих хөдөлгөөнийг нээлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн асан М.Энхболдын санаачлагаар Манзушир хийдийг соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор болгох төсөл хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд Зуунмод-Манзушир чиглэлийн 7 км хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийлээ. 

Авто замын ажлын гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Төв гэрэл” ХХК ажилласан юм. Энэхүү зам нь гадаад дотоодын жуулчдын урсгалыг энэ бүс нутагт татах зорилгоор Манзушир хийдийг түшиглэн бий болох түүхэн дурсгалт, соёл, шашин, аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажилд томоохон үүрэг гүйцэтгэх юм. 

Тус авто зам нь улсын төсвийн 6,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд хөдөлгөөний 2 зурвастай, 13 метрийн өргөн далан, 7 метрийн өргөн зорчих хэсэг, 800 м явган хүний зам, 5 км дугуйн замтай, мөн 4 цэгт явган хүний гарц, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий бүрэн тохижилттой баригдсан гэдгийг гүйцэтгэгч компани онцоллоо.

авто зам гэх мэтийн зураг байж болно

2 хүн, сууж буй хүмүүс, зогсож буй хүмүүс болон гадаа гэх мэтийн зураг байж болно

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10