Dark Light
Нийгэм | 2022-03-16

Хөвсгөл аймагт “НОГООН ХЭРЭМ” төсөл хэрэгжинэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын цөлжилтийг бууруулах шар  шороон шуургатай тэмцэх, ойн түймэрт өртсөн талбайг нөхөн сэргээх зорилгоор Монгол -Солонгосын "Ногоон хэрэм" төслийг Хөвсгөл аймагт 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр боллоо.

Төслийн хүрээнд Мөрөн хотын нисэх буудлын урд 15 га талбайд мод үржүүлгийн газар байгуулах ба түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулна.

Мөн орон нутгийн онцлогт тохирсон тарьц суулгацыг ургуулж ойжуулалт, ногоон байгууламжид нийлүүлнэ.

Төслийн хүрээнд туслах ажилчдыг орон нутгаас авч ажиллуулах юм.

Орон нутгийн холбогдох төрийн байгууллагууд төслийн багтай уулзаж бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10