Dark Light
Нийгэм | 2022-03-16

Жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол цэргийн баярын өдөр, Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын зөвлөх П.Мөнхбаяр, Засаг даргын орлогч Ж.Батсайхан, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний командлал, 084-р ангийн бие бүрэлдэхүүн болон үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон, залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн гэр бүл, үр хүүхэд оролцсон юм. Ж.Лхагвасүрэн нь БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, БНМАУ-ын ардын арми, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал юм. Түүнд 1989 онд Монгол Улсын баатар,  1999 онд Засгийн газрын тогтоолоор “XX зууны Монгол цэргийн гарамгай зүтгэлтэн” цол, тэмдэг нэхэн олгожээ. Түүнийг Монголын ард түмэн “Залуу жанжин” хэмээн хүндэтгэдэг билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10