1989 оноос өнөөг хүртэл зохион байгуулагдаж буй “Эх орны цэрэг-2022” яруу найргийн наадам энэ жил Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүссэний 111 жил, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын түүхт 90 жилийн ойн угтан амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жилийн наадамд нийт 56 яруу найрагч шүлгэн хүлгээ сойж уралдуулснаас II шатны шалгаруулалтанд шилдэг 26 яруу найрагч тэнцэж, Үлээвэр хөгжмийн яруу тунгалаг хөг эгшиг, 1939, 1945 оны дайнд оролцсон ангиудын байлдааны тугийн дор шүлэг найргаа уншлаа.
Наадмын Ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, “Эх орны цэрэг” яруу найргийн анхны наадмын Тэргүүн шагналт, Жанжны сэлэмт яруу найрагч Дамбын Төрбат, Төрийн соёрхолт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн багш, Утга зохиол судлаач, хэл бичгийн ухааны доктор Гончигийн Батсуурь, Батлан хамгаалахын сайдын Иргэний зөвлөлийн гишүүн, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Дэд ерөнхийлөгч, TV5 телевизийн ерөнхий редактор Өлзийбаярын Отгонбаатар нар ажиллалаа.
Жанжны сэлэмт найргийн наадмын “Тэргүүн байр”-ыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Э.Гантулга, “Дэд байр”-ыг “Болор цом” наадмын дэд байрын шагналт найрагч О.Цэнд-Аюуш, “Гутгаар байр”-ыг МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн Н.Гантулга, “Тусгай байр”ыг МЗЭ-ийн шагналт В.Нэргүй нар тус тус эзэллээ.
Энэ жил оролцсон 56 яруу найрагчаас Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн – 7, Болор цомын наадмын шагналт байрын эзэд – 5, Эх орны цэрэг наадмын шагналт байрын эзэд – 3, МЗЭ-ийн шагналт-8, Г.Сэр-Одын нэрэмжит шагналтан-3, Ахлагч- 3, Офицер -8, Хугацаат цэргийн алба хаагч- 2, Чөлөөт уран бүтээлч -17, Хил хамгаалах байгууллага, Цагдаагийн байгууллагаас-3, Их сургуулийн оюутан- 2, Увс, Хөвсгөл, Орхон, Дундговь, Өмнөговь аймгуудаас нийт 120 шүлэг ирсэн байна.
АДМИН








Нийгэм







