Dark Light
Нийгэм | 2022-03-17

Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас чадавхжуулах сургалт зохион байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас “Мэдлэгийн менежментийн тогтолцоо ба албан бичгийн боловсруулалт” сэдэвт сургалтыг энэ сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн ангиллын сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан 50 гаруй алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа сайжруулсан юм.

Онцгой байдлын байгууллагаас дэвшүүлсэн үйл ажиллагааны зорилт, ISO 30401:2018 мэдлэгийн менежментийн тогтолцоо стандарт, баримт бичгийн стандарт, баримт бичгийг зохион бүрдүүлэх аргазүй, мэргэжлийн онцлог харилцаа хандлага, төрийн байгууллагын хэвлэлийн ажилтны ажлын онцлог, анхаарах асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.

Мөн алба хаагчид урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэдэг туршлагаасаа хуваалцаж, дасгал ажил хийн, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн оролцоог хангах мэдлэг, мэдээллээ бататгасан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10