Dark Light
Нийгэм | 2022-03-17

Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байр шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байр байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 07:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход иргэн Г-ийн 12х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 22 дугаар авто бааз амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан очиход иргэн Б-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.       

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Х-Апартмент” хотхон хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 15:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очиход хогийн цэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.          

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 29 дүгээр байр Дулааны шугам сүлжээний худаг шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 1 км замыг туулан очиход дулааны шугам сүлжээний дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.    

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 19:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангийн алба хаагчид 4км замыг туулан очиход засварын ажил хийж байгаа ажилчдын 5 ханатай гэр шатаж байсныг 8 минут ажиллаж унтраасан.    

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10