Dark Light
Нийгэм | 2022-03-17

Д.Энхтуяа: Х.Баттулга АН-аар овоглох ёс суртахуунгүй этгээд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
АН-ын Ерөнхийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Нийслэлийн АН-дэд дарга Д.Энхтуяа нар Ардчилсан намын даргын сунгааны асуудлаар мэдээлэл хийлээ.
Тус хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа хэлэхдээ:
"Тодорхой хүмүүс намын даргын сунгаа гэгчийг зарлаж, гишүүдийг төөрөгдүүлэх зүйл хийж байна. АН-ын нэрийг барьсан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэн Х.Баттулга нь 2021 оны 06-р сарын 01 -ний өдөр шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан гишүүнчлэлээ үндэслэлгүй, дүрмийн бусаар сэргээсэн.
Эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож байна. Энэ нь намын эв нэгдлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, хаглан бутаргах, хүчгүй байлгах гэсэн эрх баригч намын зохион байгуулалттай үйл ажилагаа гэж үзэж байна.
Иргэн Х.Баттулга нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа цаазын ялыг сэргээх, төмөр зам болон гадаад бодлогын үзэл баримтлалыг Монгол улсад хохирол учруулах байдлаар өөрчлөх зэрэг үйл ажиллагаа хийж ирсэн. Тэрээр Ардчилсан намаар овоглох ёс суртхуунгүй этгээд" гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10