Өнөөдөр буюу 2022 оны 3-р сарын 17-ны өдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай болж өндөрлөлөө.
Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, Улсын харцага Х.Гантулга түрүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын харъяат, Улсын Гарьд М.Бадарч үзээрлэлээ.
Тэгвэл улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд шөвөгт шалгарсан 8 бөхөөс Монголын Допингийн Эсрэг Байгууллага шинжилгээ авчээ.
Уг найман бөхийг танилцуулбал:
Улсын арслан Ц.Содномдорж
Улсын гарьд М.Бадарч
Улсын заан Ц.Одбаяр
Улсын харцага Х.Гантулга
Улсын харцага Б.Зоригтбаатар
Улсын харцага Б.Орхонбаяр
Улсын начин Ч.Батчулуун
Аймгийн арслан Б.Лхагвадорж
АДМИН







Нийгэм







