Dark Light
Нийгэм | 2022-03-18

НАСА аварга том сарны пуужинг танилцууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АНУ-ын сансар судлалын станц НАСА аварга том шинэ пуужингаа танилцуулан, Флоридагийн Кеннедийн сансрын төвийн зогсоол дээр байрлуулжээ. Хэрэв энэ удаагийн оролдлого амжилттай болбол аварга пуужингаар нисгэгчгүй капсулыг сар луу илгээнэ.

НАСА-ын SLS /Space Launch System/ пуужинг сансарт илгээх ажиллагаа ирэх хоёр сарын хугацаанд хэрэгжинэ гэж таамаглаж байна. Сарны пуужин 100 метр гаруй өндөр бөгөөд 5 сая тн гаруй жинтэй аж. Энэ нь Америкийн Эрх чөлөөний хөшөөнөөс өндөр буюу 32 давхар барилгатай дүйцнэ. 1960-1970-аад оны үеийн Аполло Сатурн хөлгүүдээс илүү хүчирхэг байхаар зохион бүтээгджээ. 

Сарны пуужинг тээвэрлэлтийн хэсгээс нислэгийн суурин дээр залгах хүртэл 6 км орчим замыг 11 цагийн турш туулах шаардлагатай болжээ.

Эхний туршилт амжилттай болбол НАСА уг хөлгөөр сансрын нисгэгчдийг тээвэрлэхээс гадна шаардлагатай тоног төхөөрөмж, ачаа тээврийг тээвэрлэнэ. Сансар судлаачид хэсэг хугацаанд завсарлаад байсан сарны судалгааны ажлыг дахин шинэ түвшинд ахиулах найдлага тавьж байна.

Эх сурвалж: BBC, The Guardian 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10