Dark Light
Нийгэм | 2022-03-21

Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэдийн бүртгэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.

 

Оролцох хүсэлтэй хүмүүс доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.

 

БҮРТГҮҮЛЭХ: https://docs.google.com/document/d/1TBf4LrqlTOxOiefHWzHC5zp3jYgK7hf7wMKkCpy-51U/edit?usp=sharing

 

Монгол Улсын Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 28 дугаар тогтоолоор байгуулсан.

 

            Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Д.Ганбат, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ж.Сүхбаатар нар ажиллаж байна.

 

            Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөлтэй тус холбоосоор танилцана уу. http://forum.parliament.mn/projects/11050/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10