Dark Light
Нийгэм | 2022-03-21

Багт наадмын оролцогчдыг машинаар дайрч, 6 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бельгийн нийслэл Брюссель хотоос урагш 50 км-т байдаг Стрепи Бракеньи тосгонд багт наадамд оролцохоор цугласан иргэд автомашинд дайруулж, багадаа зургаан хүн газар дээрээ амиа алдсан харамсалтай осол гарчээ.

Ням гарагийн өглөө наадамд оролцохоор бэлтгэлээ ханган цугларсан байсан иргэд рүү өндөр хурдтай автомашин дайрсан байна. Хэргийн газарт 150-200 орчим хүн байсан бөгөөд 40 орчим хүн гэмтэж бэртэн эмнэлэгт хүргэгджээ.

Осол ням гарагийн өглөө 05:00 цагт гарсан байна. Ослыг үйлдсэн автомашинд зэргэлдээх Ла Лувьер тосгоноос ирсэн 1988, 1990 онд төрсөн хоёр эрэгтэй байжээ. Тэднийг цагдаа нар баривчлан саатуулж, терроризмын гэмт хэрэг үйлдсэн зүйл ангиар буруутгахаар зэхэж байна.

Хэргийн газарт онцгой байдлын 5 машин, түргэн тусламжийн 16 тээврийн хэрэгсэл ажиллажээ. Стрепи Бракеньи тосгоны багт наадмыг үзэхээр Бельгийн хаан Филипп, Ерөнхий сайд Александр Де Крү нар ням гарагийн үдээс хойш 16:00 цагт зочлохоор төлөвлөсөн байжээ. Ерөнхий сайд үндэсний хэмжээнд гашуудал зарлах эмгэнэлт явдал тохиолдсон тухай Твиттер хуудсандаа бичиж, хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: ВВС, CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10