Өнгөрсөн бямба гарагт Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ боллоо. Энэ удаагийн их цэвэрлэгээнд 1506 аж ахуйн нэгж байгууллага, 8902 иргэн, албан хаагчид оролцож, хуваарилагдсан байршлууд болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, гуу жалга түүний ойр орчмын хур хог хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ. Цэвэрлэгээний ажилд Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ, Сүхбаатар тохижилт ХХК-иудын нийт 26 хог тээврийн машин, 99 рейс буюу 346.5 тн хог хаягдлыг тээвэрлэжээ.
Нийгэм | 2022-03-21
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







