Dark Light
Нийгэм | 2022-03-21

Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ил тод, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төрийн байгууллага, орон нутаг, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нэгдсэн ойлголцолд хүрэх зорилгоор аймгийн “Ашигт малтмал, уул уурхайн салбарын зөвлөлдөх уулзалт-2022” зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандал, АМГТГ-ын Нүүрс судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяр, Ашигт малтмалын хайгуулын хэлтсийн дарга М.Энхжаргал, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга Д.Батмагнай, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Б.Сүнжидмаа,  Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Уул уул уурхайн судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн мөн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүс нийт 150 гаруй хүн оролцож байна.

Тус зөвлөгөөнийг аймгийн Засаг дарга нээж хэлсэн үгэндээ хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, оршин суугаа ард иргэд, сум, аймагт үр өгөөжөө өгсөн уул уурхайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн дэмжиж, харин хууль бус үйлдлийг гаргаж орон нутаг, ард иргэд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй аж ахуйн нэгжийн хувьд тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээ авах болно гэдгийг онцоллоо.

Мөн газрын доорх болон газрын дээрх баялгийг байгаль орчинд аль болох сөрөг нөлөөгүй, хүн арддаа өгөөжтэйгөөр ашиглаж, нөхөн сэргээгдэхгүй баялаг болох газрын хэвлий дэх ашигт малтмалыг олборлон ашиглахдаа төрийн албан хаагч бүр, аж ахуйн нэгж бүр, нутгийн иргэн бүр ухаалаг байж, уул уурхайгаа зөв зохистой ашиглахыг тодотгон хэлсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19