Засгийн газрын 3 сарын 23-ны ээлжит хуралдаанаар Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэснийг мэдээлсэн.
Энэ шийдвэртэй холбоотойгоор тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Лүндэгийн Наранбаатарыг томилж буйг тус үйлдвэрт ажиллаж буй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өнөөдөр танилцуулав.
Холбогдох албаныхан өнөөдөр тус үйлдвэрт ажиллаж байна.
Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод буй Л.Наранбаатар өөрийн цахим хуудастаа: "Амаргүй нөхцөл угтаж байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн эдийн засаг хүндэрсэн, хөгжлийн банкны өр зээлээ төлж чадахгүй байдалд оржээ. Бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ үед цементийн үнээ өсгөжээ. Сахлын талынхан ажил хүлээлцэхгүй шүүхдэнэ гэнэ. Төр үнэгүй өгсөн өмчөө буцааж авах ажилд их л саад учрах бололтой. Юутай ч үйлдвэртэйгээ танилцъя гэж гуйлаа. Баялагтаа эзэн Монголын төлөө зүтгэнээ" гэжээ.
АДМИН








Нийгэм







