Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр 4 дүгээр баг “Баруун намаг гүвдэй” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 162 км, сумын төвөөс хойд зүгт 27 км/-т хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 3 сарын 30-ны өдрийн 14:50 цагт сумын Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч орон нутгийн иргэдийн хамт 27 км замыг туулан очиж, түймрийг бүрэн унтраажээ. Уг гал түймэрт 12 га талбай шатсан тухай Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм | 2022-03-31
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм







