Dark Light
Нийгэм | 2022-03-31

Зеленьский, Путин нар уулзаж магадгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Украины талаас хэлэлцээрийг ахалж буй Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк Орос, Украины төрийн тэргүүнүүдийн уулзалт удахгүй болж магадгүй гэж мэдээлжээ. Түүний хэлж байгаагаар энхийн хэлэлцээрийг зуучилж буй Истанбулын хүчин чармайлтын үр дүнд Владимир Путин болон Володимир Зеленьский нар уулзахад урт хугацаа үлдээгүй ажээ.

Киевийн ажигласнаар уулзалт болно гэж хэлэхэд хэтэрхий эрт байж магадгүй ч боломжтой зүйл юм. Кремлийн зүгээс уулзалтад тун нухацтай хандаж байгаа бөгөөд нааштай үр дүн гарна гэж хүлээж байна.  

НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн тооцсоноор сар хагасын хугацаанд дөрвөн сая гаруй иргэн Украины нутгаас дүрвэн гарчээ. Эдгээрийн 90 гаруй хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаа юм. Дүрвэгсдэд төдийгүй эх орондоо үлдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгааг тус агентлагаас уриалжээ.

Эх сурвалж: The Guardian 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10