Dark Light
Нийгэм | 2022-03-31

Монголын Геологийн холбооны Ерөнхийлөгчөөр Ч.Гэрэлхүү сонгогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын геологийн холбооны Удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлаар холбооны Ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүн Я.Бат-Ирээдүйн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг авч хэлэлцэв. УЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхийн шийдвэрээр Монголын геологийн холбооны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас Я.Бат-Ирээдүйг чөлөөлж түүний оронд УЗ-ийн гишүүн, геологич Ч.Гэрэлхүүг Ерөнхийлөгчөөр сонголоо.

МГХ-ны 4 дэх ерөнхийлөгч Я.Бат-Ирээдүй нь 2019 онд холбооны их хурлаар УЗ-ийн гишүүнээр сонгогдож улмаар ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Монголын геологийн холбооны үйл ажиллагаа, нэр хүндийг бэхжүүлэх, салбарын олон холбоодыг нэгтгэх ажлыг удирдан манлайлсан билээ. Я.Бат-Ирээдүй одоогоор МГХНЗ-ийн даргын сонгуульт ажлыг хашиж байгаа бөгөөд МГХ-ны УЗ-ийн гишүүнээр цаашид ажиллах болно.

Харин Монголын геологийн холбооны 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Ч.Гэрэлхүү нь 1992 онд Политехникийн дээд сургууль /ШУТИС/-ийн ГУУФ-ийг геологич мэргэжлээр төгссөнөөс хойш салбартаа 30 жил тасралтгүй ажиллаж байгаа манай салбарын шилдэг мэргэжилтэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10