Dark Light
Нийгэм | 2022-03-31

Багануурт хүнсний эрхийн бичигт хамрагддаг өрх 56 хувиар буурав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр холбогдох мэргэжилтнүүдийн хамт Багануур дүүрэгт ажиллалаа. Дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого, зорилт, түүний хэрэгжилт, үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар санал солилцож, зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

5 хороо, 30 гаруй мянган иргэнтэй Багануур дүүрэгт 2021 оны эхэнд 559 өрхийн 2974 иргэн Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагддаг байсан бол жилийн эцсийн мэдээгээр энэ тоо 56 хувиар буурчээ. Дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчид иргэдэд бодит үйлчилгээг хүргэх, хөдөлмөрт зуучлах, орлоготой болгоход түлхүү анхаарч байгаа талаараа танилцуулсан юм. Тухайлбал, “Зорилтот иргэнээс Зорилготой иргэн” хөтөлбөрийг санаачлан орон нутагтаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дэд дарга Багануур дүүрэгт ажиллах үеэрээ Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан Шилдэг Старт-Ап залуу шалгаруулах арга хэмжээнд дүүргээсээ шалгарсан Э.Ууганбаярын өрхийн үйлдвэрлэлтэй мөн танилцлаа. Тэрээр малын арьс нэхий боловсруулан, сур суран эдлэл үйлдвэрлэж байна. Боловсруулалтын аргаараа бусдаас ялгарч олонд танигдсан тул байнгын захиалгатай байдаг байна.

Хөдөлмөр, эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдан өрхийн үйлдвэрлэл, бизнесээ амжилттай хэрэгжүүлж байгаа иргэн энэ дүүрэгт олон бий. Тэдний нэг нь М.Мөнх-Оргил. Гэр бүлийнхээ хамт буриад талх үйлдвэрлэдэг тэрээр нэг жижиг шарагчтай бизнесээ эхлүүлж байсан бол өдгөө 250 талх үйлдвэрлэх тоног төхөөрөмжтэй, 4 хүнийг ажлын байраар ханган үйлдвэрлэлээ өргөжүүлж чаджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10