“JCI Монгол” гэсэн нэгэн дээвэр дор нэгдсэн идэвхтэй, залуу, манлайлагч иргэд хамтдаа “Хүний төлөө сайн сайхан зүйлийг хийж бүтээх нь амьдралын хамгийн эрхэм үйлс” гэж итгэн, өөрт шууд хамааралтай бус ч нийгэмд тулгараад буй сорилт, асуудлуудыг шийдэх гарц шийдэл хайж, түүний төлөө өөрсдийн оюун, санхүү, цаг заваа зарцуулсаар байна.
JCI Монгол байгууллагын салбар байгууллагууд өнгөрсөн хугацаанд нийгэмд болон дотооддоо чиглэсэн 300 орчим төсөл, тогтвортой хөгжлийн зорилтын 200 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна
Тус төслүүдийн нэг бол "Амьдрал бэлэглэе" төсөл юм. 13 дахь жилдээ хэрэгжиж байгаа уг төсөл нь шаардлагатай өвчтөнүүдэд цусаа хандивлах замаар хүний амь нас аврах, цусны нөөцийг нэмэгдүүлдэг.
Төслийн хүрээнд 2021 онд гэхэд 58200 хүн цусны хандивлагчаар бүртгэгдсэн байна. Энэ тоо нь Монголын цусны донорын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. JCI Капитал салбар байгууллагын түнш, Солонгос Улсын JCI Haman салбар байгууллагын хамтаар төслийн урт хугацааны хандивлагч буюу 100-аас дээш удаа хандив өргөсөн хүмүүсийг "Хүндэт донор"-оор өргөмжилж алдаршуулдаг юм.
Мөн жил бүр JCI Монгол байгууллагын салбар 15 байгууллагуудын залуус найз нөхөд, хамт олноо уриалан цусаа идэвхтэй хандивладаг уламжлал үргэлжилсээр байна.
АДМИН







Нийгэм







