Dark Light
Нийгэм | 2022-03-31

Хорвоод мэндэлсэн нярай бүрийн амь бидэнд бүхнээс үнэ цэнтэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“JCI Монгол” гэсэн нэгэн дээвэр дор нэгдсэн идэвхтэй, залуу, манлайлагч иргэд хамтдаа “Хүний төлөө сайн сайхан зүйлийг хийж бүтээх нь амьдралын хамгийн эрхэм үйлс” гэж итгэн, өөрт шууд хамааралтай бус ч нийгэмд  тулгараад буй сорилт, асуудлуудыг шийдэх гарц шийдэл хайж, түүний төлөө өөрсдийн оюун, санхүү, цаг заваа зарцуулсаар байна. 

JCI Монгол байгууллагын салбар байгууллагууд өнгөрсөн хугацаанд нийгэмд болон дотооддоо чиглэсэн 300 орчим төсөл, тогтвортой хөгжлийн зорилтын 200 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна

Тус төслүүдийн нэг бол SAVE ANGELS төсөл юм. Уг төсөл нь анх 2015 онд JCI Монгол байгууллагын санаачлагаар Монгол улсад төрж буй нярайн эндэгдлийг бууруулах зорилготойгоор хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2015-2022 онд таван үе шаттайгаар нийслэлийн төрөх эмнэлгүүд болох ЭХЭМҮТ, Амгалан амаржих газар, Өргөө амаржих газрууд дээр амжилттай хэрэгжүүлж, нийт 700 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжүүдийг дутуу нярайн эрчимт эмчилгээний тасгуудад хандивлан, Эх дэлхий, Аав Ээждээ хугацаанаасаа арай түрүүлж яаран ирсэн 2000 гаруй сахиусан тэнгэрүүдийн амийг аварч чаджээ.

Төслийн 6-р үе шатын хүрээнд JCI Монгол байгууллага, ЭМЯ-тай Save Angels төслийг хэрэгжүүлэхээр болж төсөл маань Үндэсний хөтөлбөр болон өргөжиж Монгол улсын 21 аймагт хүрч ажиллаж байна. 

Төслийн хүрээнд орон нутагт буюу Архангай аймагт Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасаг байгуулан 16 нэр төрлийн 114,601,500 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивласан бол Завхан аймагт Save Angels төслийн хүрээнд Дутуу нярайн эрчимт эмчилгээний тасаг байгуулан 10 нэр төрлийн 104,897,000 төгрөгийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10