Dark Light
Нийгэм | 2022-03-31

Хөдөлмөрлөх боломжийг хүн бүрт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

JCI Их Хүрээ салбар байгууллагаас Хөдөлмөрлөх боломжийг хүн бүрт уриан дор “We Are Same” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. 

Уг төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нийгэмд оролцох оролцоог дэмжих, орц, гарцын асуудлыг шийдэх зорилготой эхэлсэн билээ. 2022 оны хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хувийн хэвшил, аж ахуйн нэгж байгууллагын ажлын байрны тохируулга, ажлын орчныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох зорилго тавин ажиллаж байна гэдгээ тус төслийн захирал Т.Мөнхтулга онцоллоо. 

Манай улсад 110 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Ажил олгогч бүр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авахдаа үйлчлэгч, туслах зэрэг мэдлэг боловсрол шаарддаггүй ажлын байранд авах нь элбэг байдаг. Тэгвэл улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй ч дээд боловсрол эзэмшсэн 25 мянга гаруй хүн байна. Эдгээрийн ажлын байранд зуучлах боломжтой. Тиймээс JCI Их Хүрээ салбар байгууллагын  залуус нэгдэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн зах зээлд зуучлах “We Are Same” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10