Dark Light
Нийгэм | 2022-04-01

“Газрын нэгдмэл сангийн цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Газрын шинэтгэлийн үндэсний хорооны VIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Мөн “Газрын нэгдмэл сангийн цахим систем” буюу Төрийн өмчийн газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж, баталгаажуулах асуудлыг хэлэлцэв. 

 “Төрийн өмчийн газрыг зурагжуулж бүртгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулж баталгаажуулах ажил”-ыг улсын хэмжээнд зохион байгуулан хийж гүйцэтгэн,  Газрын нэгдмэл сангийн мэдээллийн сангийн өгөгдөл, мэдээллийг шинэчлэн Төрийн өмчийн газрын мэдээллийн санг байгуулан газрын нэгдмэл сангийн өөрчлөлт, шинэчлэл, тайлангийн үйл ажиллагааг цахимжуулах боломжтой системийг байгуулсан юм.

Газрын шинэтгэлийн үндэсний хорооны тогтоолоор Зам, тээврийн хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Газрын тухай хуульд заасны дагуу Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын газрын тооллого, тоо бүртгэлийн өөрчлөлт, шинэчлэлтийг Газрын нэгдмэл сангийн нэгдсэн системээр дамжуулан эрхлэхийг  даалгав.

Мөн дээрх тогтоолоор Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд бүртгэгдээгүй иргэн, хуулийн этгээдийн өмчилж, эзэмшиж, ашиглаж буй газрын мэдээллийг 2022 оны хагас жилд багтаан баталгаажуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгов. 

  Цахим системийг нэвтрүүлснээр Төрийн байгууллагуудыг холбосон дундын мэдээллийн санг байгуулах, төрийн өмчийн газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй зөрчлийг арилгах, нөхөн сэргээх шаардлагатай байгаа газрыг тодорхой болгох зэрэг ач холбогдолтойн зэрэгцээ жилд улсын төсөвт 10-15 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой.

Одоогоор ойн болон усны сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газрууд, хөдөө аж ахуйн зориулалттай, хот тосгоны болон зам дэд бүтцийн газруудыг нэгдсэн цахим системд холбоод байна.

May be an image of 7 people, people sitting, people standing and indoor


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10