Dark Light
Нийгэм | 2022-04-01

Гараашуудыг буулгаж газрыг чөлөөллөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн хэмжээнд гарааш буулгаж, чөлөөлсөн газарт тохижилт, бүтээн байгуулалт хийх ажил үргэлжилж байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн 6-р хороо 22 Б байрны зүүн талын 28 гарааш, 22А байрны зүүн талын 14 буулгалаа. Тухайн гараашийг буулгахдаа 2021 онд гурван удаа, энэ онд хоёр удаа мэдэгдэл хүргүүлж ажилласан. Гарааш эзэмшигч иргэд мэдээллийг хүлээн авч, энэ ажлыг дэмжиж хамтран оролцож байна. 

Мөн Баянзүрх дүүргийн 1-р хороо 24 байрны зүүн талын 42 гараашийг буулгах ажил хийгдлээ. Холбогдох мэдээллийг хүргүүлж ажилласан бөгөөд чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ.

 Иргэд, оршин суугчдын хувьд энэхүү ажлыг дэмжиж, дүүрэгтээ ногоон байгууламж, амарч зугаалах боломжтой орчин шинээр байгуулж байгаад талархалтай хандаж байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

May be an image of 1 person, outdoors and brick wall

May be an image of outdoors and text that says '525 I баянзурхдуурэг баянзурх'May be an image of outdoors and text

May be an image of 3 people and outdoors


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10