Dark Light
Нийгэм | 2022-04-01

Нисгэгчгүй нисэх төхөөрөмж 5 удаагийн нислэг үйлджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

  Монгол улсын Батлан хамгаалах салбар нь шинжлэх ухаан, инновацыг хөгжүүлэх чиглэлээр Нисгэгчгүй нисэх системийн судалгаа, туршилтын төвийг 2020 онд байгуулсан. Судалгааны төв нь олон улсад ашиглагдаж байгаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй техникийн үзүүлэлтээр адил түвшний төхөөрөмжийг дотооддоо бүтээж, турших зорилготой шинжлэх ухааны төв юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд бага оврын, ойрын зайн “Ёл-1”, дунд оврын, ойрын зайн “Ёл-2” нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг бүтээж, туршилтын 5 удаагийн нислэгийг амжилттай үйлдээд байна. Нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх шаардлага зөвхөн Зэвсэгт хүчин төдийгүй Хил хамгаалах, Цагдаа, Онцгой байдлын ерөнхий газар, Дотоодын цэрэг, Уул уурхай, Барилга, Геодези зэрэг олон салбарт өргөнөөр ашиглах боломжтой юм. Бүтээсэн нисэх төхөөрөмжүүдийн удирдлага холбоог цаашид илүү сайжруулах, нислэгийн алслалтыг нэмэгдүүлэх, нислэгийн талбай шаардахгүй, эгц дээш хөөрөлттэй нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг шинээр бүтээх, судалгааны төвийн боловсон хүчнийг чадваржуулах зэрэг олон бүтээлч ажил хийгдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10