Dark Light
Нийгэм | 2022-04-01

Монгол азарганы сэлдийг тайрч туршуул азарга болгон зэрэмдэглэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр үндэсний мэдээллийн төвд МҮМУУХ, Монгол адууны нийгэмлэг, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгээс адууг эрлийзжүүлэхийн тулд Монгол азаргыг зэрэмдэглэж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал: 

Сүүлийн жилүүдэд зарим уяачид гадаад улсаас импортоор цэвэр цусны азарга оруулж ирэн Монгол адууны удмын санд ноцтой нөлөөлөөд зогсохгүй адуун сүргийн манлай, үржлийн эцэг Монгол азаргыг амьдаар нь, ес бусаар эд эрхтнийг тасдан, зэрэмдэглэж байна. Импортын цэвэр цусны азарга нь Монгол азарга шиг сүргээ хурааж, бэлчээрээр идээшилж чаддаггүй мөн гүүнийхээ ороог тодорхойлох байгалийн төрөлх чанар байхгуй учраас импортын азаргандаа гишгүүлж хээлтүүлэг хийсэн гүүнийхээ хээлийг хамгаалах зорилгоор Монгол азарганы үржлийн эрхтэнг нь /сэлдий/ тасдан туршуул нэртэй азаргыг бий болгон монгол адууг амьдаар зэрэмдэглэж амьтны жам есны эрхийг ноцтой зөрчиж байна. Гадаадаас орж ирсэн цэвэр цусны азарга бүрийн тоогоор монгол азарганы үржлийн эрхтэнг /сэлдий/ тасдан зэрэмдэглэсээр байна.

No description available.

Тиймээс дээрх холбоод нэгдэн 

1. Гадаадаас импортоор үржүүлгийн зориулалтаар цэвэр цусны азарга оруулж ирэхийг бүрмөсөн хориглох 

2. Төрийн сүлдэндээ тахьсан, монгол адууныхаа эд эрхтэнг амьдад нь тасдах зэрэмдэглэх харгис үйлдлийг Монгол Улсын хэмжээнд хатуу хориглож холбогдох тушаал шийдвэрийг гаргаж өгнө үү хэмээн Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Загджавын Мэндсайхан нарт шаардлага хүргүүллээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10