Dark Light
Нийгэм | 2022-04-01

Албан бичиг, өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг ахисан түвшинд хүргэнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Хариуцлагатай хандъя” аяны нээлт боллоо. 

Байгууллагын удирдлагын үйл ажиллагааны явцад үүсч хөтлөгдөж буй баримт бичгийн зохион бүрдүүлэлт болон стандартын хэрэгжилт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль, тогтоомж, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулахад албан хаагчдын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг 2022.04.01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд зохион байгуулна.  Энэхүү аянд Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд, хороод, төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүд зэрэг нийт 97 байгууллага хамрагдаж, баримт бичигт албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдүүлэх, өргөдөл гомдол болон албан бичгийн шийдвэрлэлт, албан хэрэг хөтлөлтийн edoc.ulaanbaatar.mn системийн ашиглалтыг сайжруулж, зөрчлийн тоог бууруулан, тоон гарын үсгийн ашиглалтыг нэмэгдүүлж ажиллах юм. Нэгдүгээр улирлын байдлаар Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн албан бичгийн шийдвэрлэлт 95,3 хувьтай, өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 90 хувьтай байна. Үүнд бүх албан хаагчид анхаарал хандуулж, шийдвэрлэлтийг ахисан түвшинд хүргэж ажиллахыг Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд санууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10