Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татах шийдвэрийг гаргаж байгаагаа мэдэгдэж мэдээлэл хийлээ.
Тодруулбал:
Нэр дэвшигч Ж.Батсуурь: "Миний бие Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшин эх орноо нар зөв тойрон Булаалгасан боломжоо буцаан авах мөрийн хөтөлбөрөө танилцуулан ажилласан. Ардчилсан намын гишүүд дэмжигчид халуун дотноор хүлээн авсан. Сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2022 оны 3-р сарын 31-ний өдөр Монгол улсын дээд шүүхээс Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэн авснаар шинэ нөхцөл байдал үүслээ. Үүссэн нөхцөл байдлыг тодруулах зорилгоор бид Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны шийдвэр албажиж гарах хүртэл Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчлэн бүртгэсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг намын Дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч, бидний саналыг хүлээн авсангүй. Иймд миний бие Ардчилсан намын даргын дотоод сонгуулиас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Ардчилсан намын шинэчлэл, эв нэгдэл, ирээдүйн төлөө энэхүү шийдвэрийг гаргаж байна. Миний бие сонгуулиас нэрээ татсан хэдий ч намаа шинэчлэн нэгтгэх, хүчирхэг болгох зорилтоосоо ухрахгүйгээр үл барам энэ үйл хэргийг манлайлан ажиллах болно гэдгээ ард түмэндээ илэрхийлж байна" хэмээлээ.
АДМИН







Нийгэм







