Сүүлийн хоногт улсын хэмжээнд коронавирусийн 83 тохиолдол батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 47 нь Улаанбаатар хотод, 36 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй.
Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудын тоо :
Архангай 0
Баян-Өлгий 0
Баянхонгор 0
Булган 0
Говь-Алтай 0
Говьсүмбэр 0
Дархан-Уул 0
Дорноговь 4
Дорнод 0
Дундговь 0
Завхан 0
Орхон 0
Өвөрхангай 0
Өмнөговь 31
Сүхбаатар 0
Сэлэнгэ 0
Төв 0
Увс 0
Ховд 1
Хөвсгөл 0
Хэнтий аймагт 0 тохиолдол тус тус бүртгэгдлээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 240 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 844 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн - 30
Хүндэвтэр - 145
Хүнд - 53
Маш хүнд - 12 хүн байна.
Мөн халдварын шалтгаант нас баралт 2022 оны 3 сарын 18-наас хойш бүртгэгдээгүй хэмээн ХӨСҮТ мэдээллээ.

АДМИН







Нийгэм







