Dark Light
Нийгэм | 2022-04-02

Өсвөрийн шатарчдын УАШТ үргэлжилж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"2022 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53, охидын 47дахь удаагийн шигшээ тэмцээн" албан ёсоор эхэлж, Багануур дүүргийн "Хүний хөгжлийн ордон", "Уурхайчин" спорт цогцолборуудад амжилттай үргэлжилж байна.

"2022 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах хөвгүүдийн 53, охидын 47 дахь удаагийн шигшээ тэмцээн"-д 21 аймаг, нийслэлийн 28 академи клубын эрэгтэй 362, эмэгтэй 304 нийт 666 тамирчин 14 багц 42 медалийн төлөө өрсөлдөж байна.

Тус тэмцээний бүрэлдэхүүнд  

-их мастер 1

-дэлхийн шатрын холбооны мастер 7

-дэлхийн шатрын холбооны дэд мастер 22

-спортын мастер 1

-спортын дэд мастер 11 нийт 42 олон улс,дотоодын цолтой шатарчид байгаа нь тэмцээний цар хүрээ, чанар чансааг илтгэсэн үзүүлэлт юм.

Тэмцээний 6 хүртэл насны охид хөвгүүд, 7-8 насны охид хөвгүүд, 9-10 насны охид хөвгүүд, 11-12 насны охид хөвгүүд "Хүний хөгжлийн ордон"-д, 13-14 насны охид хөвгүүд, 15-16 насны охид хөвгүүд "Уурхайчин" спорт цогцолборын байранд явагдаж байна.

Тэмцээний 17-18 насны охид хөвгүүдийн ангилалын тэмцээн 2022 оны 04-р сарын 04-нөөс 06-ны өдрүүдэд Уурхайчин спорт цогцолборт явагдана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10