Dark Light
Нийгэм | 2022-04-02

Дугуйн Холбооны дасгалжуулагч, тамирчид эх орондоо ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Азийн аваргын тавцанд Монгол улсынхаа далбааг мандуулсан Монголын Дугуйн Холбооны багш дасгалжуулагч, тамирчид Тажикистаны нийслэл Душанбе хотноо зохиогдсон Засмал замын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод Хүннү Эйр компанийн өнөөдрийн Бишкек - Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ. 

Монгол тамирчид энэ удаагийн тэмцээнээс 

Багийн төрөлд: тамирчин ОУХМ С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нар мөнгөн медаль,

Өсвөр үеийн ганцаарчилсан гараанд: тамирчин А.Даваажаргал хүрэл медаль,

Элит эмэгтэй ганцаарчилсан гараанд: тамирчин ОУХМ Ц.Солонго хүрэл медаль,

Элит эрэгтэй ганцаарчилсан гараанд: тамирчин ОУХМ С.Жамбалжамц хүрэл медал хүртжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10