“Дахин төлөвлөн барилгажуулах, дэд бүтэцжүүлэх төслүүд” анхдугаар зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Зөвлөгөөнөөс БХТЯ, орон нутаг, төсөл хэрэгжүүлэгчдэд зориулан гаргасан зөвлөмжийг Засаг дарга С.Батжаргал уншиж танилцууллаа. Зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Барилга, хот байгуулалтын яаманд:
Хот байгуулалтын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон холбогдох хууль журмуудад шинэчлэл хийх ажлын хэсэгт аймаг орон нутагаас санал авах, мэдээллээр тогтмол хангах,
Газрын нөхөх олговрын үнэлгээг оновчтой тогтоох эрх зүйн орчин бүрдүүлэхэд тал бүрийн оролцоог оролцуулах,
Дахин төлөвлөн барилгажуулах зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулах, салбарыг мэдээллээр хангах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах,
Орон нутагт:
Орон нутгийн бодлого, дэмжлэгийг илүү тодорхой, ил тод нээлттэй болгох
Дахин төлөвлөлт, орон сууцжуулах дүрэм, журмыг төсөлд хамрагдах нэгжид сурталчлах, таниулах, иргэдийн саналд тулгуурлах,
Төр, иргэн, хувийн хэвшлийн түншлэлийг эрчимжүүлэх, хувийн хэвшлийн сонгон шалгаруулалтад онцгой анхаарах,
Орон сууцны бодлогыг төлөвлөхдөө нийгмийн ялгаварлалгүй байхаар зохицуулалт хийх,
Дахин төлөвлөлтийг алдаа дутагдалгүй хэрэгжүүлэхийн тулд тогтмол харилцан туршлага солилцох,
Дахин төлөвлөн, орон сууцжуулах ажлыг ипотекийн зээлтэй уялдуулах
Дахин төлөвлөлтийн төслүүдийг нийгэм, ахуйн барилга байгууламжийг хамтад нь шийдэж хотхоноор төлөвлөх,
Орлогод нийцсэн орон сууцны энгийн түрээс түрээслээд өмчлөх, худалдах, зэрэг зохицуулалтыг хууль, дүрэм, журмаар тодорхойлох,
Хот төлөвлөлт, зураглал, бодлогын баримтлалыг зөв гаргах, тодорхойлох,
Орон сууцны нэгжийн бүтэц, үйл ажиллагааг өргөжүүлэх менежмент боловсруулах,
Төсөл хэрэгжүүлэгчдэд:
Чанартай төсөл хэрэгжүүлэх, барилгын чанарт анхаарах,
Инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх,
АДМИН







Нийгэм







