Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвсний гал түймэр гарч Гал түймэр унтраах,Аврах 18, 74 ангийн бэлтгэл ээлжийн 12 алба хаагч, нийслэлийн Байгаль орчны газраас 3 нийт 15 алба хаагч шуурхай ажиллаж, 6 айлын байшин, 1 гэрийг гал түймэрт өртөхөөс сэргийлж ажиллалаа.
Хавар намрын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг анхааруулж байна.


АДМИН







Нийгэм







