Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Хонгорж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 15 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 2-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 04.03-ны өдрийн 08:55 цагт хээрийн түймрийг бүрэн унтраасан. (Түймэрт урьдчилсан байдлаар 80 га орчим хээрийн талбай шатсан.)
Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Улаан-Өндөр” багийн “Баянхайрхан” гэдэг газар / аймгийн төвөөс зүүн урд зүгт 27 км, сумын төвөөс зүүн урд зүгт 5 км/-т Малчин О-ын 5 ханатай гэр 11:20 цагийн үед шатаж хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 3-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан очиж, 19:25 цагт түймрийг цурамд оруулж, 22:30 цагт бүрэн унтраасан. /Түймэрт 25000 га хээрийн талбай шатсан./
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн хогийн цэгт /аймгийн төвөөс урд зүгт 145 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 4 сарын 3-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд 20 км замыг туулан хээрийн түймрийг бүрэн унтраасан. Түймэрт 8.8 га хээрийн талбай шатсан.
Төв аймгийн Жаргалант сумын Загдал баг, “Айргийн хондлой” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 199 км, сумын төвөөс баруун хойд зүгт 28 км/-т Хээрийн түймэр 4 сарын 3-ны өдрийн16:00 цагийн орчимд гарсан тухай мэдээллийг 22:12 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан иргэд ажиллаж, хээрийн түймрийг бүрэн унтраасан. Уг гал түймэрт нийт 8 га талбай шатсан.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АДМИН







Нийгэм







