Э.Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2013 онд өөрийн хүү Б.Чулуудайн "Гранд лайн" компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,
Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, "Бэрэн групп"-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн "Буянт-ухаа-2" хорооллын санхүүжилтээс их хэмжээний мөнгө шамшигдуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оноосон.
Э.Бат-Үүл шүүх хурлын дээрх шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчөөрөө дамжуулж давж заалдахаа мэдэгдэж, давж заалдах гомдлоо гаргасан байдаг. Улмаар өнөөдөр нийслэлийн давж заалдах шатны шүүхэд Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал болж байна. Шүүгдэгч Э.Бат-Үүл өөрийн биеэр ирснээр шүүх хурал эхэллээ.
АДМИН







Нийгэм







