Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа–2050”, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлийн бодлого зэрэгт Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дуусган, Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг эхлүүлэх зорилтууд тусгагдан хэрэгжиж байна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Мандах, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг сумын нутгаар дамжиж Ханги хилийн боомт хүрнэ. Тиймээс эдгээр сумын хөгжил дэвшилд төмөр замын бүтээн байгуулалт онцгой үүрэг гүйцэтгэнэ.
Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэх боломжтой юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд Зэвсэгт хүчний Жанжин штаб, УБТЗ, Монголын төмөр зам зэрэг 100 гаруй байгууллага аж ахуй нэгж хамтран ажиллаж байгаа ба цаашдаа 1300 гаруй ажлын байр шинээр бий болох юм.
Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажилд мэргэжилтэй хүний нөөцийг бэлтгэх зорилгоор Боловсрол шинжлэх ухааны яам, Дорноговь аймгийн нутгийн зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Политехникийн коллеж, Mongolian transline ХХК, хамтран эрчимжүүлсэн сургалтыг зохион байгуулж байна.
Энэ сургалтад 18-35 насны 105 залуучууд 2 сар танхимаар , 3 сар дадлага сургалтад хамрагдаж нийт 5 сарын хугацаанд Замчин, Воган үзэгч-засварчны мэргэжил эзэмшиж төгсөөд, ажлын байраар хангагдах болно.
АДМИН







Нийгэм







