Монгол улсын Засгийн газар болон Ховд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон Улаангом Ховдыг холбох 154 километрийн хатуу хучилттай авто зам барих ажлыг эхлүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн банк болон Монгол улсын Засгийн газар, Зам тээврийн яамны томоохон ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Энэ үеэр Улаангом Ховд чиглэлийн замын ТЭЗҮ боловсруулах судалгааны ажлыг эхэллээ. Тун удахгүй ТЭЗҮ-ийг боловсруулж Монгол улсын Засгийн газар, УИХ-аар батлагдвал Улаангом Ховдыг холбосон хатуу хучилттай замтай болж, саадгүй зорчих боломж бүрдэх юм.
АДМИН







Нийгэм







