Dark Light
Нийгэм | 2022-04-04

Галын аюулаас 2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Хотын дарга аюулт үзэгдэл, техник, зам, тээврийн осол гэмтэл болон гэмт хэрэг зөрчил, хэв журмын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Дашням “Гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 3-н хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах аврах ангиуд гал түймрийн 89, аврах ажиллагааны дөрвөн дуудлагад үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгааллаа. Он гарснаас хойш объектын гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35, нийт 668 удаагийн дуудлагын дагуу ажилласан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн холбогдох зургаан байгууллагын албан хаагч нар 365 чиглэлд хяналт, шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулсан. Өнгөрсөн 14 хоногт 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийн улмаас 26.3 га талбай шатаж байсныг хөдөлгөөнт эргүүл газар дээр нь унтрааж ажилласан” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10