Dark Light
Нийгэм | 2022-04-04

БОАЖЯ-ны дараах эрхүүдийг аялал жуулчлалын холбоонд шилжүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шинэ сэргэлтийн бодлого бол бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодоо дэмжих бодлого байх ёстой хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдэгдэв. 

Тиймээс төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь зарим зөвшөөрөл, менежмент, сургалтыг Монголын Аялал Жуулчлалын Холбоо -нд шилжүүллээ.

БОАЖЯ өнөөдрөөс дараах эрхүүдийг шилжүүлэн өгч байна. Үүнд 

- Жуулчдад үйлчилгээ үзүүлж байгаа аялал жуулчлалын байгууллагуудад ангилал тогтоох, гэрчилгээ олгох

- Аялал жуулчлалын үйлчилгээний ерөнхий шаардлага, стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж батлах, эрх бүхий байгууллагат санал хүргүүлэх

- Үндэсний хэмжээнд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, шат дараалсан модуль сургалтыг зохион байгуулах.

- Аялал жуулчлалын гол чиглэл дагуу байгуулагдсан түр отоглох цэгийн менежментийг аймгийн аялал жуулчлалын холбоонд хариуцуулах

- Аялал жуулчлалын гол бүс нутгууд дахь гол нуур, байгалийн үзэсгэлэнт газруудын ойр орчим "Майхантай дотоодын аялагч"-дад зориулсан талбай, төлөвлөлтийг хийх, хариуцлагатай аялал жуулчлалын менежментийг хийх

- 10-аас дээш жил тогтвортой ажилласан баазуудад газрын зөвшөөрлийг удаан хугацаагаар сунгаж өгөх

- "Тэрбум мод" Үндэсний хөдөлгөөний хүрээнд амралт, баазуудын орчимд мод тарих газар, талбайн асуудлыг шийдвэрлэх гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10