Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/443 дугаар захирамжаар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдын “Хаврын баяр” Биеийн тамир, спортын өдөрлөг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Жаргалантын ам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулагдсан.
Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд нийт 25 байгууллагын 600 гаруй ажилтан, албан хаагчид оролцсон.
Нээлтийн ажиллагааны үеэр бүх нийтээр эрүүл мэндийн болон шугаман бүжгийн дасгал хөдөлгөөн хийж, машин чирэх, морин харвааны үзүүлэх тоглолтууд боллоо.
Байгууллагуудын удирдлагуудын дунд буудлагын болон үндэсний сурын харвааны тэмцээн, ажилтан албан хаагчдын дунд бүжиг, сагсан бөмбөгийн алсын зайн шидэлтийн тэмцээнүүдийг зохион байгуулж, байгууллагуудыг "Нийслэлийн бүтээн байгуулалт - 2022" сэдэвт гар зургийн уралдаан, хамт олны дунд зохион байгуулсан биеийн тамир, спортын арга хэмжээ, эко хооллолт зэрэг үзүүлэлтүүдээр дүгнэж байр эзлүүлсэн.
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
I байранд А.Дашням даргатай Нийслэлийн Онцгой байдлын газар;
II байранд Ж.Батбаясгалан даргатай Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал;
III байранд Г.Энхтайван даргатай Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар;
IV байранд Ц.Тулга даргатай Хот байгуулалт, хөгжлийн газар;
V шалгарч Г.Батзориг даргатай Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хамт олон шалгарч Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.
Мөн энэ үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дэргэдэх эстрад хөгжмийн Хангарди хамтлаг тоглолтын хэсгээсээ сонирхуулав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


АДМИН







Нийгэм







