Dark Light
Нийгэм | 2022-04-04

60 настай эрэгтэй 90 удаа вакцин тариулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХБНГУ-ын 60 настай иргэн батламжаа худалдаж мөнгө олохын тулд Ковид-19 коронавирусийн эсрэг вакциныг олон арван удаа тариулжээ. Германд  иргэд вакцин тариулаагүй ч олон нийтийн газарт үйлчлүүлэхийн тулд вакцин хийлгэсэн батламж гэрчилгээ худалдаж авахыг илүүд үзэх болсон байна.

Германы зүүн бүсийн Магдебург хотын оршин суугч нилээд хэдэн сарын турш вакцинжуулалтын төвүүдээр явж 90 орчим удаа вакцин тариулсан гэж таамаглаж байна. Уг этгээдийг ням гарагт цагдаа нар илрүүлэн, хэргийг мөрдөн шалгаж байна. 

Цагдаа нар түүнийг Эйлэнбург дэх дархлаажуулалтын цэгт саатуулсан бөгөөд вакцин тариулсан хэд хэдэн батламжийг олжээ. Хачирхалтай нь уг эрэгтэй олон өөр үйлдвэрийн вакциныг олон арван удаа тариулахад бие эрүүл мэндэд нь ямар нөлөө үзүүлсэн нь тодорхойгүй байна. 

Ойрын долоо хоногуудад Герман улсад халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа нь коронавирусийн ВА.2 омикрон хувилбарын тархалтаас үүдэлтэй гэж шинжээчид дүгнээд байна. Сүүлийн хоногт тус улсад халдварын 75 мянга орчим тохиолдол бүртгэгджээ. Энэ нь долоо хоногийн өмнөхөөс бага зэрэг буурсан үзүүлэлт юм.

Эх сурвалж: The Guardian 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10