Dark Light
Нийгэм | 2022-04-04

"Улаанбаатар барилга 2022"-ын шилдэг байгууллагууд тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын барилгын салбарын хамгийн том “Улаанбаатар барилга 2022” цуврал үзэсгэлэн 17 дэх жилдээ “Чанарыг Эрхэмлэ” уриан дор зохион байгуулагдлаа.

2022 оны 3 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд “БАРИЛГЫН МАТЕРИАЛ, ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ”, 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 04-нд “ОРОН СУУЦ, АМИНЫ ОРОН СУУЦ, БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН” нэрийн дор 2 үе шаттайгаар зохиогдсон үзэсгэлэн өнөөдөр шилдэг байгууллагуудаа тодруулж хаалтаа хийлээ. 

 ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДААР:

 Дэвшилтэт шинэ техник, технологийг зах зээлд нэвтрүүлэгч – “Метропласт" ХХК

2. Барилгын материалын шилдэг үйлдвэрлэгч – “Монгол базальт" ХХК 

3. Шилдэг орон сууц, Барилга угсралтын байгууллага – “Глобал Бридж Констракшн" ХХК 

4. Байгаль орчинд ээлтэй экологийн нийлүүлэгч – “Эко ноос" ХХК 

5. Үзэсгэлэнгийн шилдэг тохижилттой байгууллага – “Пазл Хаус ХХК” 

6. Олон нийтийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, нийлүүлэгч байгууллагаар “Алтай Эколос" ХХК   тус тус шалгарлаа. 

Энэхүү үзэсгэлэнг ерөнхий зохион байгуулагчаар  дэмжигчээр Барилга, Хот Байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, “Мишээл экспо” компани ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10