Dark Light
Нийгэм | 2022-04-04

Э.Бат-Үүлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож батлан даалтад гаргалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын дарга асан Э.Бат-Үүл нарын 13 хүнд холбогдох хэргийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 9.30 цагт эхэлсэн. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Нотлох баримт хангалтгүй, хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх явцад ноцтой зөрчил гаргасан зэрэг шалтгаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа. Мөн Хотын дарга асан. Э.Бат-Үүл болон ТОСК ТӨҮГ-ын дарга асан А.Гантулга нарын цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргалаа. 

Эргэн сануулахад 2021 оны арванхоёрдугаар сарын 16-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жил, ТОСК ТӨҮГ-ын захирал асан А.Гантулгад таван жил хорих ял тус тус оноосон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10