Dark Light
Нийгэм | 2022-04-05

Хашаа байшин, автомашин, агуулах шатсан дуудлага бүртгэгдэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өчигдөр /2022.04.04/ нийслэл болон орон нутгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн галын дуудлагын мэдээллийг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 17 дугаар байр хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 4-ний өдрийн 18:51 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан очиход хогийн сувагт хог шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны гадна хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 4-ний өдрийн 20:13 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4.3 км замыг туулан очиход 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Буян” ХХК Хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 11:55 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход тус компанийн 10 метр хашаа, “Төмрийн завод” ХХК-ийн хогийн цэг, “Содон санаа" ХХК-ийн 3х6 метрийн хэмжээтэй барааны агуулах тус тус шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухарын задгай Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хагчид 1 км замыг туулан очиход 1.5 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 41 дүгээр байр Хог шатаж байна гэсэн дуудлагыг 13:04 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид км замыг туулан очиход хогийн цэгт хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлх зуслангийн задгай Өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 13:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход 0.1 га орчим газарт өнжмөл шар өвс, 3х5 метрийн хэмжээтэй эзэнгүй байшингийн хана шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо хог шатаж байна гэсэн дуудлагыг 14:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 0.5 км замыг туулан очиход тус компанийн хашаанд хогийн цэгт хог шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 34 дүгээр гудамжинд өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 18 км замыг туулан очиход иргэн Б-ын хашааны гадна талд 0.2 га орчим газарт өнжмөл шар өвс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 6 дугаар гудамжинд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 4-ний өдрийн 15:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан очиход иргэн К-ийн 1 метр хэмжээтэй хашаа шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Дадал сумын Баян-Овоо багийн “Гурван нуур” гэдэг амралтын газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 2 км/ 4 сарын 4-ний өдрийн 17:00 цагийн орчим байшин шатсан тухай мэдээллийг 4 сарын 4-ний өдрийн 23:05 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн М-ийн 7х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг ажиллаж унтраасан.

Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн А-6 дугаар гудамжинд галын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 4-ний өдрийн 18:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан очиход иргэн Ц-ын 10х5 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн “Говь” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 13 км/ хураасан аргал шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 4-ний өдрийн 18:18 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан очиход хураасан аргал, хог шатаж байсныг 13 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Цээл сумын Хүүлэйхэн багийн “Цоохорын булаг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 235 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 13 км/ Хураалттай аргал 14:00 цагийн орчимд шатсан тухай мэдээллийг 4 сарын 4-ний өдрийн 18:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргаар ахлуулсан ажилтнууд 13 км зам туулан 14:27 цагт очиход иргэн Б-ын хураалттай аргал, 2 га талбай шатаж байсныг ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргад өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулаг зуслангийн 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 4-ний өдрийн 23:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход иргэн Б-ын 7х9 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн 2х2 метрийн хэмжээтэй үүдний хэсэг шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлчилгээний төвийн 8-А байрны гадна зогсоол автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 5-ны өдрийн 01:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 2 км замыг туулан очиход 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэг, иргэн А-ийн “Тоёота Харриер” загварын автомашин, О-ийн “Ниссан Тида” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг тус тус шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10