Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах богино, дунд хугацааны төлөвлөлтийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилийн 3 дахь богино хугацааны сургалтыг эхлүүллээ.
Энэ удаагийн сургалтад тухайн ерөнхий боловсролын сургуулиуд өөрийн бүтэц орон тоо, төсвийн хүрээнд авч ажиллуулж буй 55 сэтгэл зүйчийг хамруулж байна. Эхний ээлжийн сургалтад 25 сэтгэл зүйч, 2 дахь ээлжийн сургалтад 42 сэтгэл зүйч тус тус хамрагдаж ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна.
“Боловсролын сэтгэл зүйч”-ийг мэргэшүүлэх энэ удаагийн сургалтын онцлог нь 1-4 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай сэтгэл зүйчид хамрагдаж байна.
Сургалтыг:
Боловсрол сэтгэл судлалын үндэс
Сэтгэл судалгааны арга зүй ба 6-18 насны хүүхдийн сэтгэцийн оношилгоо
Сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ
Сэтгэл зүйн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
Сэтгэл зүйн нөлөөллийн үйл ажиллагаа
Хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулна.
Боловсролын мэргэшсэн сэтгэл зүйчид нь сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгож, хүүхдийн сурч хөгжих, багш ажилчдын ажиллах нийгэм сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Сургалт 2022 оны 04 дүгээр сарын 04-29-ний хооронд явагдана.
АДМИН







Нийгэм







