Dark Light
Нийгэм | 2022-04-05

МҮЭ-ийн холбоо НДЕГ-тай хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2022.04.05/ МҮЭ-ийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Х.Буянжаргал Нийгмийн даатгалын ерөнхий газар /НДЕГ/-ын дарга Д.Зоригтой уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. 

Энэ үеэр талууд хамтын ажиллагааны хүрээнд 2022 онд зохион байгуулах ажлын чиглэл, үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас 2021 онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тулгамдсан асуудал, эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын ҮЭ-ийн төлөөлсөн гишүүд, аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт хийх зэрэг асуудлын талаар ярилцаж харилцан тохиролцоонд хүрэв.

Уулзалтад дээрх удирдлагуудаас гадна НДЕГ-ын холбогдох газар хэлстийн дарга, МҮЭ-ийн холбооны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга М.Нямдаваа нар оролцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10